Түгээмэл асуулт хариулт

Хэрэв та хэрэгтэй асуултынхаа хариултыг олж чадаагүй бол mongolmusic@mongolcontent.mn хаягаар мэйл явуулна уу.


Гүйлгээний мэдээлэл

  • “Тайлан” цэс дээр дарж орно.
  • “Гүйлгээний мэдээлэл” хэсгээс таны аль дансанд хэдэн төгрөг хэдний өдөр шилжсэн мэдээллийг харж болно.

Орлого үйлчилгээгээр харах

  • “Тайлан” цэс дээр дарж орно.
  • “Орлого үйлчилгээгээр” хэсэгт та үйлчилгээ тус бүрийн орлогыг, нийлүүлсэн бүтээл тус бүрээр харах боломжтой.
  • Жишээ нь, та тухайн хугацаанд Hitone үйлчилгээнд ямар нэртэй дуу хэдэн удаа татагдсаныг харж болно.

Орлого уран бүтээлчээр харах

  • “Тайлан” цэс дээр дарж орно.
  • “Орлого уран бүтээлчээр” хэсэгт та манай үйлчилгээгээр дамжуулан нийлүүлсэн бүтээлүүдийн орлогыг уран бүтээлч тус бүрээр харах боломжтой.
  • Эхлэх болон дуусах өдрүүдийг оруулснаар тухайн өдрүүдийн хоорондох орлогоо уран бүтээлч тус бүрээр харна.
  • Нийлүүлж байгаа үйлчилгээнүүдийн өмнөх дугуйг тэмдэглэсэнээр та тухайн үйлчилгээний орлогыг уран бүтээлчээр нь харах боломжтой.

Орлого сар сараар харах

  • “Тайлан” цэс дээр дарж орно.
  • “Орлого сараар” хэсэгт тухайн орлого харах сарынхаа эхлэх болон дуусах өдрийг оруулснаар тухайн өдрүүдийн хоорондох орлогоо PRBT үйлчилгээ, Татан авалт, Стрим үйлчилгээгээр тус бүр харах боломжтой.
  • Та тухайн тайлангаа татан авч дэлгэрэнгүй харах боломжтой.

Орлого хуваарилалтын дүнгээ шалгах

  • Та http://www.mongolmusic.mn/ сайт руу өөрийн эрхээр нэвтэрнэ.
  • “Тайлан” цэс дээр дарна.
  • “Үлдэгдэл” хэсэгт таны нэхэмжлэх боломжтой мөнгө дүн харагдана.
  • Тухайн үлдэгдэл дүн 100,000 /нэг зуун мянгөн/ төгрөгөөс дээш байгаа тохиолдолд та и-баримтаа илгээж, орлого хуваарилалтаа авах боломжтой болно.

Дууны кодоо харах

  • “Дуунууд” хэсэгт таны нийлүүлсэн дууны нэрс цагаан толгойн дарааллын дагуу харагдана.
  • Түгээгдсэн гэсэн тэмдэглэгээний ард талын товчлуурыг дарснаар та PRBT үйлчилгээний татаж авах кодуудаа авах боломжтой.

Орлого хуваарилалтаа хэрхэн авах вэ?

  • Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасны дагуу, НӨАТ-ын хуулийн 4.1.14 заалт дахь шаардлага хангасан төлбөрийн баримт болох QR код бүхий и-баримт илгээснээр төлбөр шилжих болсон тул та манайд и-баримтаа илгээснээр төлбөрөө авах боломжтой болно.
  • “Тайлан” цэснээс өөрийн орлого хуваарилалтын үлдэгдэл дүнг шалгана.
  • Тухайн дүнгийн дагуу и-баримт-аа илгээнэ.
  • Уран бүтээлчдээс ирүүлсэн и-баримтыг нэгтгэн сар бүрийн 10, 25 ний өдрүүдэд гэрээнд бичигдсэн дансанд шилжүүлэх болно. Тухайн өдрүүд Лхагва гаригт таарч байгаа бол нэг хоногоор хойшлоно.

Дууны чанар

  • Таны аудио файл өндөр чанар бүхий WAV эсвэл FLAC файл байх.
  • Stereo, 44.1 kHz sample rate, 16bit үзүүлэлттэй байх.
  • Жич: Та ижил үзүүлэлт бүхий MP3 дууг хуулж болох ч бидний нийлүүлдэг зарим үйлчилгээнүүд дууны файл дээрх 2 форматтай байхыг шаарддаг тул тэдгээр үйлчилгээнд орох боломжгүй болдог. Дууны файлуудыг дахин хувиргадаг тул таны дуу зарим үйлчилгээнүүд дээр чанаргүй хувилбараар орж болзошгүйг анхаарна уу.

Дуугаа хэрхэн оруулах вэ?

  • Та бичлэгийн эрхийг нь эзэмшдэг албан ёсны зөвшөөрөлтэй дуугаа оруулах боломжтойг анхаарна уу.
  • “Дуунууд” цэс дээр дарна.
  • Дууны цомгоо оруулах бол “Шинэ цомог”, харин дан сингл дуу оруулах бол “Шинэ дуу” товчлуур дээр дарна. .
  • Дуу оруулахынхаа өмнө “Дууны зурганд тавигдах шаардлага” “Дууны чанарт тавигдах шаардлага” –тай танилцана уу.

Таны цомог, дууны нүүр зураг доорхи зүйлсийг агуулсан байж болохгүй:

  • Вэбсайт хаяг.
  • Холбоо барих хаяг /утас дугаар, мэйл хаяг гэх мэт/.
  • Садар самуун агуулсан зураг.
  • Үнийн мэдээлэл, код.
  • Зохиогчийн эрх зөрчсөн зураг, дүрс.
  • Бүдгэрүүлсэн зураг, дүрс.

Таны цомог, дууны нүүр зураг доорхи шаардлагыг хангасан байх шаардагатай:

  • 1400х1400 pixel хэмжээтэй.
  • PNG, JPG, JPEG форматтай.
  • 72 - 300dpi.
  • 25mb –гаас бага багтаамжтай.
  • RGB өнгөтэй (CMYK биш).
  • Өөр цомог, дуунд ашигласан зураг байж болохгүй.
  • Тухайн зураг нь таны биет цомгийн нүүр зурагтай ижил байх ёстой.
  • Уран бүтээлчийн нэр, дуу, цомгийн нэр тухайн цомгийн нүүр зураг дээр байгаа нэртэй ижил байх шаардлагатай.

И-баримт илгээх

  • Та www.ebarimt.mn сайт руу орно.
  • “Бизнес” эрхлэгч хэсгийг идэвхижүүлж, өөрийн Татвар төлөгчийн эрхээр нэвтэрнэ.
  • “Бизнес үйл ажиллагаанд” хэсгийг идэвхижүүлнэ.
  • “Худалдан авагч” хэсэгт Монгол Контент ХХК –н регистерийн дугаар болох 5020972 дугаарыг бичнэ.
  • “Нэгдсэн сан” хэсэгт Эрхийн шимтгэлийн орлого эсвэл Бүтээл ашигласны төлбөр гэж бичнэ.
  • “Нэгж үнэ” хэсэгт өөрийн орлого хуваарилалтын үлдэгдэл дүнг бичиж, Цэнхэр товчийг дарснаар хажуу цонхонд таны төлбөрийн баримт харагдах болно.
  • “Баримт гаргах” товчийг дарахад таны шивсэн баримтыг мэйл хаягаар илгээх, хэвлэх, PDF-р хадгалж авах гэсэн сонголтууд гарч ирэх бөгөөд та мэйлээр илгээх гэдгийг сонгон ebarimt@mobicom.mn хаягаар илгээнэ.
  • Татвар төлөгчийн эрхээ хэрхэн авах талаар мэдээллийг харьяа Татварын хэлтэсээс авна уу.

Дуу, Цомог оруулах

  • “Дуунууд” цэс дээр дарж орно.
  • “Шинэ цомог” эсвэл “Шинэ дуу” товчлуур дээр дарна.
  • “Уран бүтээлчийн нэр” хэсэгт өөрийн уран бүтээлчийн нэрийг бичнэ. “Нэмэх” товч дээр дарснаар хамтарсан уран бүтээлчийн нэрийг оруулах боломжтой.
  • “Цомгийн нэр” хэсэгт цомгийн нэрээ оруулна.
  • “Худалдаанд гарсан огноо” хэсэгт цомгийн худалдаанд гарсан огноог оруулна.
  • Тухайн цомгийн “Үндсэн жанр” болон “Туслах жанр”- ыг сонгож, “Үргэлжлүүлэх” товчийг дарна.
  • Хэрэв таны оруулах цомог дабл цомог бол “Диск тоо” хэсгийг 2 болгож өөрчлөнө.
  • Цомогт багтаж байгаа дууны нэрсийг дарааллын дагуу оруулна.
  • Дууны нэрийг бичихэд “Дэлгэрэнгүй” гэсэн товч гарч ирэх бөгөөд түүн дээр дарж дууны дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
  • “Дуу нэмэх” товчлуур дээр дарснаар дууны тоог нэмж, хасах боломжтой.
  • “Артворк” хэсэгт тухайн цомгийн ковер зургийгоруулна. Хэрэв алдаатай, буруу зураг оруулсан бол зураг дээрээ дарж дахин хуулах боломжтой.
  • “Дуу оруулах” хэсэгт тухайн цомгийн дуунуудын аудио файлыгоруулна. Хэрэв алдаатай, буруу дуу оруулсан бол “устгах товчлуур” дээр дарж устгаж, шинээр хуулах боломжтой.
  • “Шалгах” хэсэгт таны оруулсан дуу, цомгийн мэдээлэл харагдах бөгөөд, та засах шаардлагатай бол "буцах" товчлуур дээр дарж засвар хийх боломжтой.
  • “Дуусгах” товчлуур дээр дарснаар таны дуу, цомог манайд илгээгдэх бөгөөд бид бусад үйлчилгээрүү нийлүүлэх боломжтой болно.